Баянхонгор аймгийн Засаг даргаГ.Батжаргалтай өвөлжилтийн бэлтгэлажил, цаг үеийн асуудлаар ярилцав.
-Энэ жил танай нутагт зуншлага ямар байв?
-Баянхонгор аймагт энэ жил зуншлага тааруу. Нийт газар нутгийн 30 хувь нь гандуу, үлдсэн 70 хувь нь гантай. Тиймээс ирэх өвөл мал аж ахуйнсал¬барт хүнд нөхцөл үүсэх нь тодорхой. Хүндрэлийг даван туулах, үзүү-лэх нөлөөллийгсаармаг-жуулах талаар сум, аймаг орон нутгийнудирдлагууд ажлаа чиглүүлж байна. Манай аймаг11 мянган өрхтэй. Хагас жилийн тооллогын дүн¬гээр таван сая гаруй толгой мал өвөлжинө.
-Зуншлага тааруу бол зэргэлдээ аймагтотроор өвөлжих үү?
-Цаг хүндэрсэн үед зэргэлдээ аймаг уруу өвөлждөг. Энэ жил мөн өвөлжинө. ГэхдээӨвөрхангай, Архангай мөн л зуншлага төдийлөнсайн биш. Говь-Алтай аймаг ч ялгаагүй. Гэхдээманай аймгийг бодоход арай дээр. Отроор малөвөлжүүлэх тухай удирдлагуудтай нь гэрээхэлэлцээр хийсэн. Говь-Алтай аймгийнИдрэнгийн нуруу чиглэлд нэг сумын малбөөнөөрөө, Өвөрхангай аймгийн Төгрөг суманд 19 өрхийн 10 мянган мал өвөлжинө. Говийнхоо бүсэд “Сэгс ЦагаанБогд”-ыг түшиглэж Их говийн Дархан цаазат газар өвөлжүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Шинэжинс сумаасИдрэнгийн нуруу, Сэгс цагаан богд руу отор нүүдэл хийхэд 200 гаруй км-т ямар ч усгүй. Тиймээс ХХААЯ-д хүсэлттавьж худаг гаргахаар болсон. Одоо худгаа гаргахаар ажиллаж байна.
-Хадлан, тэжээл хан¬галт¬тай бэлтгэж чадсан уу?
-ХХААЯ-тай хамтарч өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулж байгаа. Саяхан тус яамны Тариаланэрхлэх сантай хамтарч хадлангийн механикжсан иж бүрэн тоног төхөөрөмж хоёрыг авсан. Энэ хүрээнд хадлангийн“Хонгор”, “ Агро” гэсэн төрийн өмчит шинэ аж ахуйн үйлдвэрийн газар байгууллаа. Сэлэнгэ аймгийн Ерөө сумыннутаг дэвсгэрээс 300 га талбайд хадлан хадах гэрээ хийлээ. Өнөөдрөөс хадлангийн бригад ажилдаа гарсан. Эндээс хадлангийнхаа ихэнх хэсгийг бэлтгэнэ гэж тооцож байгаа. Мөн Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэлажлыг хангуулахаар 80 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Түүнчлэн уул уурхайн компаниудынөгсөн хандиваар өвс, тэжээл худалдан авахад зориулах үүрэг өгсөн. Өвөлжилтийн бэлтгэл хангуулах Засгийн газарболон аймаг орон нутгийн албан даалгаврыг бүх айл өрх, албан газарт хүргүүлсэн.
-Малчид өвс, тэжээлээ хэр базаасан бол?
-Нэг малчин өрхөд гурван тонноос доошгүй хадлан, гар тэжээл бэлтгэх үүрэг өгч өгсөн. Гэсэн хэдий ч өвлийн үед долоо хоног өгөх хэмжээний л өвс тэжээл бэлтгэх боломжтой. Бүхий л нөөц бололцоогоо ашиглан өвөлд бэлтгэжбайна.
-Танай аймгийн тухайд мал, мах экспортлох талаар ямар бодлого барьж байна вэ?
-Мах экспортлох болон төвлөрсөн суурин газруудын нөөцийн мах бэлтгэхэд Баянхонгор аймгийг хамруулж өгөххүсэлтээ ХХААЯ-д хүргүүлсэн. Мал, мах экспортлох чиглэлээр Хятадын Шилийн гол, Рашаан аймагт ирэх долоохоногт ажиллах гэж байна. Аж ахуйн нэгжтэй нь гэрээ байгуулах, хилээр мал, мах гаргах асуудлыг зохицуулахзэргээр хамтарч ажиллахаар санал солилцохоор, бэлтгэл ажлаа хангаад байна. Өнгөрсөн жил дөрвөн сая 200 мянган мал өвөлжсөн.
-Малын эрүүл ахуй, вакцинжуулалт дээр хэрхэн анхаарч байна вэ?
-Манайх малын гоц халдварт өвчин гараагүй хоёрхон аймгийн нэг. Хятад улс эрүүл бүсээс мал, мах авах сонирхол их. Хятадын талаас Сэхээ боомтоор урагш мал, мах гаргахад зориулж шинжилгээний лабортари байгуулж, ашиглалтад оруулах барилгын ажил явагдаж байна. 90 хоногийн дараа буюу ирэх арванхоёрдугаар сарын 15-наас ашиглалтад орно. Энэ лабортари ашиглалтад орсноор мал, мах экспортлоход бэлэн болно. Малын эрүүл бүсийн аймаг гэдгээрээ давуу. Тиймээс ашиглалтад оруулах хугацааг наашлуулахаар Хятадын талтай ярьж байна. Малын ямар нэгэн өвчин бүртгэгдээгүй, өвчин гарахаас урьдчилан сэргийлсэн вакцин хэрэглэдэггүй бүс гэсэн шаардлагыг бүрэн хангасан.
Эх сурвалж: ‘Зууны мэдээ’ сонин