Хуучирсан мэдээ: 2017.09.22-нд нийтлэгдсэн

Салхиар бүжигч

Хүн төрөлхтөн салхины энергийг техникт эртнээс ашиглаж ирсэн бөгөөд ялангуяа салхин тээрэм болон далбаат усан онгоцонд хэрэглэж байв. Харин өдгөө турбин ашиглан цахилгаан эрчим хүч гаргаж авч байгаа нь салхи ашиглалтын хамгийн чухал хэлбэр болжээ. Зөв газар байрлуулсан салхин турбинууд нь уламжлалт дулааны цахилгаан станцуудтай өрсөлдөхүйц хэмжээнд очсон. Тэгвэл Хятадын ШУӨЗО-ны Хамил нь улсынхаа 10 сая кВт хүртэлх хэмжээний салхины эрчим хүчийг шийдсэн долоон том баазын нэг юм. Тус баазын салхины эрчим хүчний нөөц 96.17 сая кВт давж, технологийн хөгжил 75.49 сая кВт-д хүрчээ. Сүүлийн жилүүдэд тухайн газрын эргэн тойрон “Шиньжяны цахилгааны нийлүүлэлт”-ийн эрчим хүчний бодлого хүч түрэн хэрэгжиж буй. Одоогийн байдлаар Шиньжяны Хамил салхины эрчим хүч 9 сая кВт-аас хэтэрч, урьдчилан тооцоолсон “1035” төслийн салхины эрчим хүч тээвэрлэх машин 14 сая кВт-ыг давсан гэнэ. 

Шиньжяны зүүн хэсэг дэх Хамил нь эрчим хүчний нөөц ихтэй бүс нутаг юм. Өдгөө Хятад улсад түүнчлэн дэлхийд анхдагч салхи, гэрэл болон дулааны цахилгааныг нэгтгэсэн, хэт өндөр хүчдэлийг бүс нутаг дамнан холын зайд дамжуулан ашиглах шинэ эрчим хүчний том оврын цахилгаан гаргах жишиг бааз, ерөнхийлсөн эрчим хүчний ашиглалтын суурь газар болсон байна. 

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж