Цагдаа нарыг түргэн авахуулсан чихмэл

Хуучирсан мэдээ: 2017.09.22-нд нийтлэгдсэн

Цагдаа нарыг түргэн авахуулсан чихмэл

Ард иргэдээ нээлттэй сонсч, тэдний саналыг төрийн шийдвэр болгон хэрэгжүүлэх зорилготой “Шинэчилж шийдье-222” анхны нээлттэй уулзалтаас гарсан түгээмэл ач холбогдолтой саналуудын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцааг дэмжих тухай байсан юм.

Гараашны хаалганд хүн толгойгоо тасдуулсан тухай дуудлага хүлээн авч очоод, Хеллоуины бэлтгэл байсныг олж тогтоосон АНУ-ын Теннесси мужийн Грийн хотын цагдаагийн газраас 911-д хуурамч дуудлага өгөхгүй байхыг анхааруулсан байна.

Хүн амиа алдсан аймшигтай хэрэг шиг харагдсан Хеллоуины чихмэл орон нутгийн цагдаа нарт багагүй чирэгдэл үүсгэсэн гэнэ.

Цагдаагийн газрын мэдээлснээр жижүүрийн офицер  ‘Нэг хүн гараашны хаалганд толгойгоо тасдуулсан, цусанд хутгалдсан хэвтэж байна” гэдэг дуудлага хүлээн авчээ.

Энэ явдлын дараа Грийн хотын цагдаагийн газар Фэйсбүүк хуудсандаа: ‘Бүгдийн анхааралд!!! Хеллоуны чихмэлийн талаар хуурамч дуудлага өгөхгүй байхыг анхааруулъя. Үүний оронд чихмэл хийсэн хүнд баяр хүргэ” гэж бичжээ.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж