Ц.Сандуй: Би улс төрийн хариуцлагаа хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2017.09.22-нд нийтлэгдсэн

Ц.Сандуй: Би улс төрийн хариуцлагаа хүлээж байна

Монголын металлургын салбарын тэргүүлэгчдийн “Металс Монголиа-2012” чуулга уулзалт ирэх сарын 8-9-нд “Чингис хаан” зочид буудалд болох гэж байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ үргэлжилж байна. Хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байгаа юм. 

НИХТ-ын тэргүүлэгч АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү:

-2016 оны долдугаар сарын 6-нд НИТХ анхны хурлаа хийсэн. НИТХ тавдугаар сараас хойш хуралдсангүй. Хурлаар хэлэлцүүлэх асуудлыг Засаг дарга өргөн бариагүй юм уу. Өнгөрсөн хугацаанд НИТХ яагаад хуралдаагүй юм бэ? Өнөөдөр бид албан тушаал хэлэлцэх гэж хуралдаж байна. НИТХ бол нийслэлчүүддээ журам мөрдүүлдэг, үлгэр жишээ манлай байгууллага. Гэтэл бид манлайлж чадахгүй болсон. Засаг дарга та яагаад НИТХ хэлэлцэх асуудлаа өргөн барихгүй байгаа вэ?

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд:

-Аймаг, нийслэлийн ИТХ жилд хоёр хуралддаг. Гэхдээ НИТХ сар бүр хуралдаж байхаар тогтсон юм байна. НИТХ хуралдах эсэх асуудалд Засаг даргаас үл хамаарч, тэргүүлэгчид шийддэг. Та Засаг дарга хурал зарлахгүй байгаа учраас гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй. 

НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа: 

-Ц.Баатархүү төлөөлөгчтэй санал нэг байна. Нийслэлийн 1 сая иргэний өмнө тулгамдсан асуудлыг шийддэг. 2012 оноос өмнө НИТХ-ын үйл ажиллагаа тогтмол бус байсан. 2012 оноос хойш сар бүр хуралддаг болсон. Одоо бол НИТХ-ын хэвийн ажиллагаа алдагдсан. Засаг даргын Тамгын газраас удирдлагаар хангадаг байсан зарчим алдагдаад удаж байна. 

НИТХ-ын дарга Ц.Сандуй: 

-НИТХ-ын хуралдаан сар бүрийн сүүлийн долоо хоногийн 4 дэх өдөр хуралдаж байгаа. Гэхдээ хурлын товыг нааш, цааш болгох асуудал байдаг. 7,8 саруудад амарсан. Ингээд есдүгээр сараас хуралдаан хийхээр тогтсон. Түүнээс хойш нэг жилийн хугацаанд 11 хуралдаан болсон.

НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-үүл:

-Хотын өдөр тутмын ажлыг удирдаж байсан хүний хувьд бие биенийхээ ажлыг шүүмжилж харлуулахад дургүй. Хотын өдөр тутмын ажил удирдахад асар их ачаалалтай гэдгийг мэддэг учраас аль болох ажилд нь саад болохгүй байх зарчим баримталдаг. Нийслэл хотод Монгол Улсын ДНБ 70 орчим хувь, Монгол Улсын эдийн засгийн 2/3 байдаг. Бүх ажлын ачаалал ногдож байдаг. Монгол Улсад ийм ажлын ачаалалтай хүн ганцхан байдаг. Ц.Сандуй ажлаа өгөх болсон шалтгаанаа хоёр удаа хэллээ. Үгийн утгыг сайн  бодоод үзэх юм бол намынхаа нөхдийн дарамтаас болж ажлаа өгсөн гэж ойлголоо. Өөрөөр хэлбэл Ц.Сандуй намын нөхдийн дарамтаас болж огцорч байгаа нь ноцтой асуудал. Өнгөрсөн хугацаанд НИТХ-ын дарга Д.Баттулга дарга байнгын удирдлагаар хангадаг байсан. 

НИТХ-ын дарга Ц.Сандуй:

-Би нийслэлийн МАН-ыг удирдаж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд есөн дүүргээс долоод ялагдсан учраас улс төрийн хариуцлагаа хүлээж байгаа юм. 

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг:

-2017 оны тавдугаар сараас хуралдаагүйгээс болоод нийслэлийн өдөр тутмын ажил зогссон. Өмнө нь НИТХ жилд хоёр хуралддаг байсан. 2016 оноос бол сар хуралдаж хэвшсэн гэдэг үнэн. НИТХ хоёр удаа төсөв баталчихаад “Бид ард түмнийг төлөөлж байсан” гэвэл утгагүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдалд хариуцлага хүлээж, өргөдлөө өгч байгаа нь буруу юм. Ц.Сандуй та намаасаа ирсэн дарамтыг тэвчээд цааш ажиллаж болоогүй юм уу. 

НИТХ-ын дарга Ц.Сандуй: 

-Ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийн есөн дүүргийн долоод нь ялагдсан учраас улс төрийн хариуцлага хүлээж байгаа юм. 

Хуралдаан үргэлжилж байна. 

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж