Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/163 тоот удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдсан цацрагтай холбогдолтой үйл ажиллагаа эрхэлж буй ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангийн эмнэлэг, Нийслэлийн Өргөө амаржих газар, Илизаров эмнэлэг, Мэйфловер, Зонне шүдний эмнэлгүүдэд 5 байгууллагуудад 2017 оны 09-р сарын 19-20-ны өдрүүдэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлээ. Тус байгууллагууд нь улсын байцаагчийн албан шаардлагад дурьдсан зөрчил дутагдлыг тогтоосон хугацаанд арилгаж ажилласан байна.
Эх сурвалж: НМХГ