Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс нь тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулиудтай хамтарч Төв аймгийн нутагт байрлах Цонжин Болдог цогцолборт 1-12 дугаар ангийн сурагчид, эцэг, эх, асран хамгаалагч, багш, ажилчдад зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Тэнхимийн бус сургалт зохион байгууллаа.
Сургалтаар бага насны хүүхдийг бие даан замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, зам хөндлөн гарахдаа гар утас, чихэвч ашиглахгүй байх, эцэг эхчүүд хүүхэддээ үлгэр дууриал үзүүлэх, замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцох дадал хэвшлийг бага наснаас нь суулгаж өгөх талаар сургалт орлоо.
Мөн сурагчид, эцэг, эх, асран хамгаалагч, багш, ажилчид тулгамдаж байгаа асуудал болон сонирхсон зүйлийнхээ талаар ярилцаж, хөгжөөнт тоглоом тоглох, түүх соёлын дурсгалт газруудтай танилцах, явган аялах зэргээр нэг өдрийг сонирхолтой өнгөрүүллээ.
Эх сурвалж: ЗЦА