Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаар санал солилцов

Хуучирсан мэдээ: 2017.09.22-нд нийтлэгдсэн

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаар санал солилцов

УИХ-ын чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр гишүүн Ц.Нямдорж улстөрчид шүүхийг ялзруулж, шударга ёс алдагдаж байгааг шүүмжлэв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил есдүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын орлогч ЕНБД бөгөөд Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Ф.К.Утойкаману-тай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд далайд гарцгүй хөгжиж буй орнууд, Дээд төлөөлөгчийн алба идэвхитэй хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв. Мөн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт гэрээ энэ оны 10 дугаар сарын 6-нд хүчин төгөлдөр болж буй тул төвийн Удирдах зөвлөлийн анхны хуралдааныг 2018 оны 1 дүгээр улиралд хийхээр төлөвлөж буйг мэдээлэв.

Дээд төлөөлөгч Ф.К.Утойкаману Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах олон улсын байгууллага байгуулах санаачилгаа ажил хэрэг болгож буйд талархал илэрхийлж төвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжихээ дахин нотлов.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж