МАН-ын Удирдах зөвлөл ням гаригт хуралдана

Хуучирсан мэдээ: 2017.09.22-нд нийтлэгдсэн

МАН-ын Удирдах зөвлөл ням гаригт хуралдана

УИХ-ын чуулганаар Дээд шүүхийн шүүгчдийг томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

МАН-ын Бага хурал есдүгээр сарын 25-нд хуралдахаар тов зарласан. Тус хурлаар шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилох юм. Бага хурлын өмнө Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн нэрс тодорхой болох ёстой. Гэвч МАН-ынхан байр сууриа нэгтгэж чадахгүй байгаа тул Удирдах зөвлөлийн хурлыг энэ сарын 24-нд буюу ням гаригт хуралдуулахаар болжээ. 

Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэдгээ олон нийтэд зарлаад байна. Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх нэрээ дэвшүүлнэ гэсэн таамаг улс төрийн хүрээнийхэнд бий. Бусад горилогчид хараахан ил гараагүй байна. 

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж