Фэйсбүүк компани ОХУ-ын Засгийн газрын агентлагуудын захиалгаар нийлүүлсэн 3000 гаруй зар сурталчилгааны контентуудыг АНУ-ын Конгрессын шинжээчдэд өгөх болсноо мэдэгдлээ.
Конгрессын гишүүдийн зүгээс ирэх дарамт шахалт улам нэмэгдсэн нь Фэйсбүүк компанийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн гэнэ.
Фэйсбүүк компани 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх ОХУ-ын зарим иргэдийг шалгаж байсан холбооны засгийн газрын өндөр албан тушаалтнуудад өмнө нь бас тэдний контентуудыг өгч байсан юм байна.
Фэйсбүүк хуудсанд ОХУ-ын засгийн газрын агентлагуудаас нийлүүлсэн зар сурталчилгаа тавигдсаар байгаад АНУ-ын Сенатын тагнуулын тусгай хороо Фэйсбүүк компанийн удирдлагуудыг дуудаж, анхааруулсан ажээ.
Зарим хэрэглэгчид Фэйсбүүкийн удирдлагуудыг хүний хэрэгт хошуу дүрэгсдийн гар хөл болж байна хэмээн шүүмжилж байгаа юм.
Орчуулсан Н.Энхтуяа
Эх сурвалж: AP