МАН-ын Удирдах зөвлөлийн өчигдрийн хуралдаанаараа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал/НИТХ/-ын даргад нэр дэвшигчдийг хэлэлцсэн ч гурван нэр дэвшигчээс хэнийг нь ч сонголгүй бүлэг дээрээ хагалах нь зөв гэж үзэн, нээлттэй үлдээсэн.
Тэгвэл яг одоо НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Тус хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Г.Төмөрбаатар нараас хэнийг нь НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудлыг хэлэлцэж буй юм.
Бүлгийн хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлсэн байна.
НИТХ-ын хуралдааныг өнөөдөр 10.00 цагт зарласан ч бүлгийн хуралдаан үргэлжилж байгаа тул товлосон цагаасаа бага зэрэг хоцрох төлөвтэй байна.
Г.ХОРОЛ