Их театр тасалбарын шагчидтай тэмцэж байна

Хуучирсан мэдээ: 2017.09.22-нд нийтлэгдсэн

Их театр тасалбарын шагчидтай тэмцэж байна

Ургацын баярын нээлтийн арга хэмжээнд аймгийн засаг дарга Ч.Дэмчигсүрэн , Засаг даргын орлогч С.Жамънсүрэн, Улиастай хотын захирагч Эрдэнэбаатар ЗДТГ-ын ХБХ мэргэжилтэн Азжаргал, ХХААЖДҮГ-ын мэргэжилтэнүүд оролцлоо.

Энэ есдүгээр сарын 23-наас худалдаалж эхлэх “Щелкунчик” балетын тасалбарыг худалдан авахыг хүссэн иргэд өөрийн биеэр ирж авах ёстой хэмээн Их театрын орлогч захирал Олег Мисковец РИА Новости агентлагийн сурвалжлагчид хэллээ.

“Тоглолтын тасалбарыг дамлах явдалтай Их театр тэмцээд удаж байна. Ялангуяа үзэгчдийн хамгийн их үзэхийг хүсдэг “Щелкунчик” балетын тасалбарыг үндсэн үнээр нь үзэгчдэд хүргэхийн тулд шинэ арга хэрэглэх гэж байна” хэмээн хэлжээ.

“Щелкунчик” бол Их театрын хамгийн орлоготой үзэврийн нэг бөгөөд нэг улиралд дунджаар 22 удаа тоглодог байна. 

Тиймээс “Щелкунчик”-ийн тасалбарыг урьдчилан зарж эхлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ үзэгч өөрийн биеэр Их театрын кассанд ирж иргэний үнэмлэх, паспортаа үзүүлэн тасалбараа худалдан бөгөөд тасалбарын үзэгчийн нэр бичсэн тусгай цаасан дээр хэвлэх ажээ. Тоглолтыг үзэхээр ирэхэд нэр бичсэн тасалбарыг биеийн байцаалттай нь тулган оруулах юм.

Гэхдээ энэ аргыг Их теарт анх удаа туршиж байгаа юм биш. Өмнө нь бас туршиж байжээ.

“Их театрын хөтөлбөрт 20 мянган рублээс үнэтэй тасалбар байдаггүй гэдгийг үзэгчид мэдэх хэрэгтэй. Харин арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн орой тоглодог “Щелкунчик” балетын тасалбар л ийм үнэтэй. Харин ажлын өдрийн өглөөний тоглолт нэг мянгаас 10 мянга, оройны сеанс 1500-гаас 15 мянган рублийн үнэтэй байдаг” хэмээн Олег Мисковец хэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж