Умардын эсрэг хоригт Хятадын бизнес өртөв

Хуучирсан мэдээ: 2017.09.22-нд нийтлэгдсэн

Умардын эсрэг хоригт Хятадын бизнес өртөв

Филиппиний ерөнхийлөгч асан Глориа Макапагал-Арройог (Gloria Macapagal Arroyo) пүрэв гаригт баривчилсан тухай цагдаагийн төлөөлөгч Жоэл Коронелийн (Joel Coronel) хэлснийг үндэслэн “The Philippine Star” сонинд мэдээлсэн байна.

Умард Солонгостой хиллэдэг Хятадын зарим мужийн оршин суугчид цөмийн дайн болохоос илүүтэй гэр бүлээ цаашид яаж тэжээх вэ гэдэгт санаа зовж байгаа ажээ. 

Умард Солонгос болон ОХУ-тай хил залгаа, 230,000 хүн амтай Хятадын Хуньчунь тойрогт өнгөрсөн сард эсэргүүцлийн жагсаал болсон ч тэгсгээд намжсан.  НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Умард Солонгосын далайн бүтээгдэхүүний экспортод хориг тавьснаас болж Хятадын баруун хойд хил дээрх хотуудад далайн бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг дэлгүүр, ресторан, хоолны газрууд болон ачигч, тээвэрлэгч компаниудын үйл ажиллагаа үндсэндээ зогсоод байгаа юм. 

Далайн гаралтай бүтээгдэхүүний бизнес эрхэлдэг нэгэн хэлэхдээ  “Олон хүн ажилгүй болсон. Умард Солонгосын засгийн газрын эсрэг хориг тавьсан биз дээ. Гэтэл хэрэг дээрээ Хятад, Солонгосын жирийн иргэд хамгийн их хохирч байна”  гэжээ.  Хятадын   зүүн өмнөд хотуудад ч мөн гангийн үйлдвэр, нүүрсний уурхай зэрэг хүнд үйлдвэрүүд  Умард Солонгосын эсрэг авсан олон хориг арга хэмжээнээс болж уналтад ороод байгаа юм. 

Хятад, Солонгосын хилийн тойрог мужид ийм улс төрийн нөхцөл байдлаас болж ажлын байр хомсдож буй нь Хятадын ерөнхийлөгч Си Жинпинийн толгойн өвчин болжээ. Ялангуяа Хятадын Коммунист нам 10 жилд хоёр удаа явуулдаг лидерүүдийн халаа сэлгээг ирэх сард явуулахаар бэлтгэж байгаа ажээ. Эдийн засгийн өсөлтөө тогтвортой хадгалж байх нь  Хятадын коммунистуудад нэг намын системтэй энэ улсад ноёрхлоо удаан тогтооход амин чухал. Гэвч нөгөө талаар АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Хойд Солонгосын цөмийн амбицыг дарахад эдийн засгийн хөшүүргээ ашиглахгүй бол худалдааны дайн зарлана гэж Си Жинпинийг сүрдүүлсэн учраас Бээжингийн эрх баригчид хоригийг хэрэгжүүлэхээс өөр аргагүйд хүрээд байгаа билээ. 

Хоосон үйлдвэрүүд

Ляонин мужийн Шэньян хотын аж үйлдвэрийн парк л гэхэд хоосон баахан үйлдвэрүүд, “Ажил хайж байна”  гэсэн бичгтэй тууз өлгөсөн гудамжинд зүгээр суугаа хүмүүсээс өөр сонирхол татах зүйлгүй болсон гэнэ.  “Хилийн худалдаа зогссон нь зүүн хойд Ази дахь  аж үйлдвэрийн хөгжлийн төв болно гэсэн Хятадын стратегийн төлөвлөгөөг нураахад нөлөөлж байна” хэмээн Шэньян хотын нийгмийн шинжлэх ухааны академийн судлаач ярьжээ. 

Бээжин Хойд Солонгосын пуужингийн туршилтууд болон цөмийн хөтөлбөрийн эсрэг олон улсын хамтын нийгэмлэгт  нэгдсэн ч гэлээ Солонгосын хойгт дайн өдөөж, Ким Чен Уны засгийг унагах сонирхол байхгүй.  Солонгосын хойгт дайн дэгдвэл дүрвэгчид орж ирж,  АНУ хил дээр цэргээ байрлуулах зэрэг таагүй асуудлууд үүсэх нь Хятадад ямар ч ашиггүй юм. Хятад улс 2015 онд Хойд Солонгосын 3.47 тэрбум ам.долларын импортын 85 хувийг, 2.83 тэрбум ам.долларын экспортын мөн л ойролцоо хувийг дангаараа нийлүүлсэн судалгаа бий. 

Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр Хятад улс НҮБ-ын хоригийг хэрэгжүүлэхийн тулд асар өндөр үнэ төлж байгаа нь үнэний ортой ажээ. Хятад, Хойд Солонгосын хилийн зааг дээрх  2.4 сая хүн амтай Даньдун хот 1990 оноос хойш бөс бараанаас эхлээд машины дугуй хүртэл бүгдийг худалдаалж ирсэн.  Гэвч олон улсын хориг тавьснаас хойш бараг бүх бизнес нь зогсч, “хаалттай” гэсэн бичиг хятад, солонгос, орос хэлээр бичиж хаа сайгүй өлгөжээ. 

Гэхдээ хилийн бүсийн оршин суугчид Д.Трампын  “Хойд Солонгосыг газартай тэгшилнэ” гэсэн заналхийллээс тэгтлээ айхгүй байгаа гэнэ.  Даньдуны нэгэн бизнес эрхлэгч “Энэ бол тайван газар. Биднийг хүүхэд байхаас л ийм байсан” гэжээ. Солонгос рестораны эзэн, өөр нэгэн бизнес эрхлэгч “Ким Чен Ун Хятад руу пуужин харвахгүй гэдэгт итгэлтэй байна” гэжээ. 

Хойд Солонгосын эсрэг тавьсан хоригуудаас болж өнгөрсөн наймдугаар сард бизнес нь зогсоход хилийн энэ тойрогт олон хүн гадаад бодлогоо эсэргүүцэн жагсаал хийсэн ч орон нутгийн удирдлага юу ч хийж чадахгүй тул тэгсгээд намдсан юм. Энэ сард ч мөн олон бизнес эрхлэгчид хаалгаа барьсан бөгөөд Хойд Солонгосоос далайн гаралтай бүтээгдэхүүн импортолж байсан худалдаачид одоо ОХУ-аас авах арга замыг эрэлхийлэх болжээ. 

Н.Энхтуяа 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж