Монголын “Оддын академи”-ийн СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Хуучирсан мэдээ: 2017.09.22-нд нийтлэгдсэн

Монголын “Оддын академи”-ийн СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

“Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид тун удахгүй бас нэгэн шинэхэн төслөө эхлүүлэх гэж байна. Энэ бол шинэ дуучин бэлтгэн гаргах “Оддын академи” шоу нэвтрүүлэг. Ингээд шинэ дүр төрх, өнгө аяс, дахин давтагдашгүй хэмнэл, сонирхол татам үйл явдлуудаар дүүрэн “Оддын академи” шоу нэвтрүүлгийн талаарх сонирхолтой 10 баримтыг хүргэе.

  • “Оддын академи” шоуны бүртгэлийн товыг тун удахгүй зарлах гэнэ
  • Шоу нэвтрүүлгийн эхний дугаарт шилдэг 18 оролцогчийг шалгаруулж авна.
  • Хөтлөгч, шүүгчдийн талаарх мэдээлэл одоогоор нууц байна.
  • “Оддын академи” 16-23 насны оролцогчдод нээлттэй.
  • Шоу нэвтрүүлгийн анхны дугаар аравдугаар сарын сүүлээр үзэгчдэд хүрнэ.

“ОДДЫН АКАДЕМИ”-ИЙГ ТӨГССӨН АЛДАРТАЙ ОДОД?

  • Энэ хугацаанд “Оддын академи” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан нэр хүндтэй хамтлаг дуучид олон бий. Хамгийн ойрын жишээ гэвэл тус шоу нь ОХУ-д “Фабрика звёзд” нэртэйгээр 2002-2011 он хүртэл нийт найман улирал үргэлжилсэн байна. Энэхүү нэвтрүүлгээс охидын алдарт “Фабрика” хамтлаг, дуучин Юлия Савичева, Тимур Юнусов буюу Тимати, Полина Гагарина зэрэг Оросын өнөө цагийг өнгөлж яваа одод төрөн гарчээ.

МОНГОЛ УЛС АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙ ХЭД ДЭХ УЛС ВЭ?

  • Тус шоу нэвтрүүлэг нь анхлан 2001 онд Франц болон Испани улсад зохион байгуулагдаж байсан. “Оддын академи”-ийг “Эндемол Шайн” компанийн албан ёсны эрхтэйгээр дэлхийн 44 улсад хийсэн байдаг. Монгол 45 дахь орон болж байна. Арабын орнууд болон Франц, ОХУ-д хамгийн олон буюу тус бүр 10 улирал хийж байжээ.

ШОУНЫ ЯЛАГЧИЙГ ЯМАР ГЭНЭТИЙН БЭЛЭГ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?

  • Энэхүү шоуны ялагчид өндөр боломж бүхий шагналын сан, амжилттай карьерыг амлаж байна. Үүнд цомог гаргуулах эрх, цомгийн 3-4 дуунд клип хийлгүүлэх, гадаад хамтлаг дуучдын нэгдсэн фестивальд оролцох, ивээн тэтгэгчийн үйлчилгээ брэндийн нүүр царай болох эрх хүлээж байгаа аж.

“ОДДЫН АКАДЕМИ”-Д ЮУГ ЗААЖ, СУРГАХ БОЛ?

  • “Оддын академи” шоу нэвтрүүлгийн оролцогчид хамгийн шилдэг артист буюу дуучин болж бэлтгэгдэнэ. Ингэхийн тулд хөгжим, бүжиг, дууны сургалт, нүүр будалт, имиж бүрдүүлэлт, хэвлэл мэдээлэлтэй харилцах соёл, биеэ авч явах соёл гэх мэтээр урлагийн хүн болоход шаардлагатай бүхий л сургалтыг авах юм.

“ОДДЫН АКАДЕМИ” ХААНА БАЙРЛАХ ВЭ?

  • “Оддын академи” шоу нэвтрүүлгийн эхний шатнаас шалгарсан залуус нэг гэрт амьдарч, хамтдаа суралцаж, үзэгчдийн нүдэн дээр мэргэжлийн дуучин болж бэлтгэгдэх ажээ. Оролцогчдын байрлах газар мэдээж бүхий л төрлийн хичээл хийж болохуйц, шилдэг уран бүтээлчийг бэлтгэн гаргах бүхий л нөөц бололцоогоор хангагдсан тансаг зэрэглэлийн байр байх болно.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж