Хамгийн цэвэр, бас хамгийн бохир хотууд

Хуучирсан мэдээ: 2017.09.22-нд нийтлэгдсэн

Хамгийн цэвэр, бас хамгийн бохир хотууд

УИХ-ын гишүүн Ц.Цолмонгийн ярьснаар бол хүн чанар нь “чангаагаад” Н.Энхбаярыг эмнэлэгт хоёр удаа эргэсэн гэнэ.

Байгаль орчны яам хамгийн их агаарын бохирдолттой болон хамгийн цэвэр хотуудыг зарлажээ.

Жагсаалтад дурдсанаар хамгийн их агаарын бохирдолттой хотуудын топ-20-д Биробиджан, Благовещенск, Братск, Зима, Красноярск, Кызыл, Лесосибирск, Магнитогорск, Минусинск, Новокузнецк, Норильск, Петровск-Забайкальский, Селенгинск, Улаан-Үд, Усолье-Сибирское, Чегдомын, Черемхово, Черногорск, Чита, Шелехов нэрлэгджээ.

Харин хамгийн өндөр бохирдолттой мужийн жагсаалтыг Алс Дорнод, Сибирь, Урал тэргүүлсэн байна. 

Ерөнхийдөө ихэнх хотын агаарт хаягдаж буй хортой бодисын хэмжээ жил тутам нэмэгдсээр байгаа Байгаль орчны яамны тайланд онцолсон байна. Үүний шалтгаан нь ихэнх үйлдвэрийн газрууд гаргаж байгаа хог хаягдлыг шүүн цэвэрлэх шаардлагатай тоног төхөөрөмжгүй, байсан ч хуучирч хоцрогдсон хэмээн Мэргэжлийн хяналтын газар үзэж байгаа юм. Мөн том хэмжээний үйлдвэрийн газрууд суурин газруудад хэт төвлөрсөн нь бас нөлөөлж байгаа гэжээ.

Харин Байгалийн нөөц баялаг болон экологийн яамны мэдээгээр ОХУ-ын хамгийн бохир хотод Норильск, Липецк, Череповец, Новокузнецк, Нижний Тагил, Магнитогорск, Красноярск, Омск, Челябинск, Братск, Новочеркасск, Чита, Держинск, Медногорск, Асбест орж байгаа юм.

Байгаль хамгаалах чиглэлийн “Зеленый патруль” ТББ-ын мэдээгээр ОХУ-ын хамгийн цэвэр хот нь Москва гэжээ. Үүний араас Санкт-Петербург, Тамбов муж, Алтайн БНУ мөн Алтайн хязгаар оржээ. 

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж