Тэмцээнд нийт 16 багийн 200 гаруй тамирчин эрэгтэй 10, эмэгтэй 5 жинд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдснөөс Дорнод аймгийн тамирчид гурван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр II байр эзэллээ. Байр эзэлсэн тамирчдын дүнг танилцуулвал:
Эрэгтэйчүүдийн алтан медаль
20 кг-ийн жинд Чойбалсан сумын Дорнын чоно клубын тамирчин Ч.Баттогтох
42 кг-ийн жинд Шинэ хөгжил цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч “Дорнын-Од” клубын тамирчин Б.Бямбасүрэн
Эмэгтэй
47 кг-ийн жинд Чойбалсан сумын Дорнын чоно клубын тамирчин Н.Наранцацрал
Эрэгтэйчүүдийн мөнгөн медаль
39 кг-ийн жинд 12-р сургуулийн сурагч, “Харцага” клубын тамирчин Б.Золбаяр
-54 кг-ийн жинд 5-р сургуулийн сурагч, “Дорнын-Од” клубын тамирчин Б.Мөнх-Эрдэнэ
+54 кг-ийн жинд Шинэ хөгжил цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч “Харцага” клубын тамирчин Г.Мөнхнасан
Эмэгтэй
+47 кг-ийн жинд Шинэ хөгжил цогцолбор сургуулийн 10г ангийн сурагч “Дорнын-Од” клубын тамирчин Д.Бадамсүрэн
Эрэгтэйчүүдийн хүрэл медаль
30 кг-ийн жинд 2-р сургуулийн сурагч “Дорнын-Од” клубын тамирчин С.Батхүү
50 кг-ийн жинд Шинэ хөгжил цогцолбор сургуулийн 10г ангийн сурагч “Дорнын-Од” клубын тамирчин А.Хорлоо
+54 кг-ийн жинд МСҮТ-ийн Засал чимэглэлийн 1-р курсын оюутан “Харцага” клубын тамирчин Н.Сүх-Эрдэнэ
Эмэгтэй
37 кг-ийн жинд 12-р сургуулийн сурагч “Харцага” клубын тамирчин Э.Ганцогзол нар тус тус медаль хүртсэн байна.