Япон “Cool Japan” стратеги хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Япон “Cool Japan” стратеги хэрэгжүүлнэ

Японы поп соёл, түүнтэй холбогдох аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, дэлхийн зах зээлүүд дээр өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэхээр Японы Засгийн газар “Cool Japan” гэдэг стратеги хэрэгжүүлэх гэж байгаа талаар “Yomiuri Shimbun” сонин мэдээллээ. Японы поп соёл, тэр дундаа Японы аниме, тоглоом, хүнс, хувцас загвар японы имижийг хөгжүүлж, бүтээгдэхүүнийг нь Ази, Европ, Хойд Америкт илүү өрсөлдөхүйц болгоно гэж үзэж байна. Уг стратегийг даваа гаригт Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны тусгай хороон дээр танилцуулсан бөгөөд Засгийн газрын хөгжлийн стратегийн нэг багана болно гэж үзэж байна.  Уг стратеги нь жижиг, дунд компаниудад бүтээгдэхүүн үйлдвэрлэх, санаачлах, хөгжүүлэх, зарах бүх шатанд нь туслалцаа үзүүлэхийг уриалсан байна.

Мөн Цагаачлалын хяналт, дүрвэгч хүлээн зөвшөөрөх тухай хуулийн хүрээнд Японд ирж ажиллах бүтээлч хүмүүсийн тоог нэмэгдүүлэхийг зөвлөсөн байна. Агуулга болон загварын салбарт японы 2.15 сая хүн ажиллаж байгаа бөгөөд жилийн орлого нь 45 триллион иенээр хэмжигдэж байна. Тийм хэдий ч экспортын орлого ердөө хоёрхон хувийг бүрдүүлж байгаа нь америкийн агуулга, загварын орлогод экспортын орлого 18 хувь эзэлж байгаатай харьцуулахад бага юм.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж