Сайд нарын албан бус уулзалтад оролцов

Хуучирсан мэдээ: 2017.09.21-нд нийтлэгдсэн

Сайд нарын албан бус уулзалтад оролцов

Уулзалтын эхэнд ноён Б.Лохани АХБ-аас бүс нутгийн орнууд, түүний дотор гишүүн орнуудын дунд томоохон байр суурь эзэлдэг Энэтхэг, Хятад улсуудтай нягт хамтран ажиллаж байгаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил өнөөдөр Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Сайд нарын албан бус уулзалтад оролцож, үг хэлэв.

Уулзалтыг бага хурлын даргалагч улс болох БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И удирдаж, бага хурлыг анх санаачлан байгуулсан Казахстаны Гадаад хэргийн сайд болон бага хурлын Нарийн бичгийн даргын газрын Гүйцэтгэх захирал Гонг Жианвей нар хамтран даргалав. Уулзалтын үеэр үг хэлсэн 13 гишүүн улсын Гадаад хэргийн сайд нар Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд Азид энх тайван, тогтвортой бөгөөд аюулгүй байдлыг хангах бүхий л талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов.

Энэхүү бага хурал нь Ази тивд итгэлцэл, аюулгүй байдал, байгаль орчин, терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, хүний наймаа, хар тамхи, хууль бус мансууруулах бодистой тэмцэх зэрэг дэлхийн нийтийн өмнө тулгамдаж буй асуудлыг харилцан ярилцаж шийдвэрлэхэд чухал үүрэг оролцоотой байж ирснийг тэмдэглэв. Цаашид бүс нутгийн эдийн засгийн интеграци, хүрээлэн буй орчны хамгаалал, уламжлалт бус заналхийлэл зэрэг өргөн хүрээтэй асуудлаар хамтран ажиллах нь чухал юм гэв.

Түүнчлэн гишүүн орнуудын зүгээс бага хурлыг өргөжүүлэх, улмаар бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, байгаль орчин, соёл, хүн хоорондын харилцаа зэрэг олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллахаа илэрхийлж байв.

Тус бага хурал нь Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд бүс нутгийн голлох тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гишүүн орнуудын хооронд итгэлцэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх чуулга уулзалт юм. Өдгөө бүс нутгийн 27 гишүүн орон, 9 ажиглагч орон болон бүс нутаг, олон улсын 5 байгууллагыг эгнээндээ хамруулаад байна.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж