
Тэрээр шүүх эрх мэдлийн хүрээнд шүүхийн шинэтгэлийг гүнзгүүрүүлэх талаар Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баримталж буй бодлого чиглэлийг танилцуулан, энэ талаар шүүгч, ажилтнуудтай санал, бодлоо солилцсноос гадна шүүхийн ахуй нөхцөл, шүүгчдийн нийгмийн асуудлыг анхааран, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн байна.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Д.Эрдэнэчулуун, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга М.Дамирансүрэн, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Захиргааны удирдлагын тасгийн дарга Р.Мэндсайхан нарын албаны бусад хүмүүс багтсан байна.
Б.Мөнгөнтуул