
Хөлөнбуйр сум Гомбосүрэн Батжаргал, Баян-Уул сум Михлай Өлзийтөмөр, Матад сум Жамба Гомбосайхан, Чойбалсан сум Дэндэв Бямбасүрэн, Цагаан-Овоо сум Дамдин Пүрэв, Хэрлэн сум Гармаа Жаргалсайхан, Булган сум Гомбо Нямсүрэн, Гурванзагал сум Загд Чинбат нар аймгийн “Сайн малчин”-аар шалгарлаа. Мөн Хэрлэн сумын Б.Оюунцэцэг захиралтай “Сэмбо” нөхөрлөлийн хамт олон 2010онд хураасан ургацын хэмжээ аймгийн дунджаас 40 хувиар давуулан биелүүлсэн үзүүлэлтээр аймгийн тэргүүний тариаланч хамт олноор шалгарсан байна. Баяндун сум Б.Дугарсүрэн сумын нөөцийн 100 тонн өвс бэлтгэхээс 70 тонныг дангаараа бэлтгэн өгснөөс гадна багийн нөөцийн 14 тонн байгалийн хадлан бэлтгэсэн амжилтаар аймгийн тэргүүний хадланч боллоо. Шагналыг сарын шинийн баярын үеэр аймаг сумын удирдлагууд гардуулна.