Шаардлага хангахгүй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг анхааруулъя

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Шаардлага хангахгүй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг анхааруулъя

Сар шинийн баяр ойртож байгаа цаг үетэй холбогдуулан эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн хилээр оруулж ирэх явдал ихэсдэг.

Дорнод аймаг ОХУ, БНХАУ-тай хилийн таван боомтоор холбогддог бөгөөд энэ сард баяр тохиож байгаа тул иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, хилээр оруулж ирэх бараа таваарын нэр төрөл эрс нэмэгдээд байгаа аж. БНХАУ-аас импортлогдож буй зарим нэр төрлийн ундаа, чихэрт лабораторийн шинжилгээгээр хүнсний зориулалтын бус будаг, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бактери илэрсэн байна. Энэ нь хүний эрүүл мэндэд хортойгоос гадна харшил, хоол боловсруулах замын өвчлөл зэрэг олон өвчин үүсэх шалгаан болно. Иргэдийг савхан чихэр, жимс мэт хаана хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй хүнсний зүйлийг хүүхэд багачууддаа бэлэглэх, худалдан авч өгөх, хүнсний дэлгүүр болон гар дээрээс худалдахгүй байхыг Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

Б.Мөнгөнтуул

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж