261 сая юанийн хөрөнгө оруулалтаар 26300 метр квадрат талбай бүхий спортын ордон БНХАУ-ын Хэбэй мужийн Жанжиакоу хотод баригдаж байна. Одоогийн байдлаар спортын ордны дээвэр болон засал чимэглэлийн ажил эхлээд байгаа аж. Энэ нь Хэбэй мужийн анхны хүнхгэр оройн бүтэцтэй спортын ордон гэнэ. Бүтээн байгуулалт дууссаны дараа эл спортын ордонд хоккей, ойрын зайн тэшүүр, уран гулгалт зэрэг олон төрлийн олон улсын шинж чанартай болон үндэсний хэмжээний цогц тэмцээнүүдийг мэргэжлийн түвшинд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сонирхуулахад, Хаалган хот буюу Жанжиакоу нь Монголын нууц товчоонд Чуулалт хаалга нэрээр тэмдэглэгдсэн бөгөөд Цагаан хэрмийн үүдэн талд, Бээжингийн баруун хойно байрладаг. Энд 19-р зууны эхэн хүртэл монголчууд олноор суурьшдаг байжээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ