Хятадын Үндэсний баяр жил бүрийн аравдугаар сарын 1-нд эхэлдэг. Долоо хоног үргэлжилж, улс даяараа амардаг энэ баяраар үйлчилгээний олон байгууллага хямдрал зарладаг учраас “Алтан долоо хоног” гэх нь ч бий. Тэгвэл тус баярыг угтан Хятадын төв талбай болох Тяньаньмэнийг гоёод эхэлжээ. Тодруулбал, талбайн төвд улсаа мандан бадрахыг бэлгэдэж, цэцгээр бүрсэн бөмбөлөг байршуулаад эхэлсэн байна. Түүнчлэн гудамжинд долоон ширхэг цэцгэн цамхаг бүтээжээ.
Эх сурвалж: CCTV