Хойд Солонгосын хүүхэд эмэгтэйчүүдэд тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.09.21-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын хүүхэд эмэгтэйчүүдэд тусламж үзүүлнэ

Говьсүмбэр аймгийн иргэдийн дунд “Эрүүл, зөв хооллолт таныг эмчилнэ” эрүүл хоол хийх тэмцээнийг энэ сарын 13-нд зохион байгуулах гэнэ.

БНСУ хөрш БНАСАУ-ын хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд найман сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргасан ч Пхеньяны цөмийн хөтөлбөрөөс үүдэлтэй хурцадмал нөхцөл байдлаас шалтгаалан тусламж  хэзээ илгээх нь тодорхойгүй байна.

Пхеньянд хүмүүнлэгийн тусламж илгээх эсэх асуудлаар БНСУ-ын улстөрчдийн санал хоёр хуваагдаад байгаа бөгөөд зарим улстөрчид тусламж тус улсын эсрэг авсан хоригийг хэрэгжүүлэхэд саад болно гэж үзэж байгаа юм.

БНАСАУ 2016 оны нэгдүгээр сард дөрөв дэх удаагаа цөмийн туршилт явуулахад БНСУ хүмүүнлэгийн тусламжаа зогсоосон билээ.

Өнгөрсөн тавдугаар сард ерөнхийлөгчөөр сонгогдсон БНСУ-ын тэргүүн Мүн Жэ Ин БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж  үзүүлэхийг дэмжиж,  үүсээд буй улс төрийн нөхцөл байдлаас тусад нь авч үзэхийг уриалжээ. БНСУ-ын нэгдлийн асуудал хариуцсан яамны сайдын хэлснээр тус улс НҮБ-ын Хүүхдийн сан болон Хүнсний хөтөлбөрийг дэмжиж, Хойд Солонгосын хүүхэд эмэгтэйчүүдэд хүнс, эм тарианы тусламж үзүүлэхээр болсон байна.

Гэвч тусламжид бэлэн мөнгө болон армийн хэрэглээнд ашиглах зүйл нэгээхэн ч ороогүй гэнэ. Тусламжийг хэзээ илгээх нь гадаад харилцааны нөхцөл байдлаас шууд хамаарах ажээ. НҮБ-ын дүн мэдээгээр, БНАСАУ-ын 25 сая хүн амын 18 сая нь хүнсний хомсдолд амьдарч байгаа бөгөөд эх, хүүхдийн эндэгдэл хамгийн өндөр байгаа орнуудын нэг юм.

Орчуулсан Н.Энхтуяа

Эх сурвалж: AP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж