Монгол, Орос, Хятад гурван улсын хилийн уулзвар нутаг Дорнод аймгийн Чулуунхороот сум ОХУ-ын Борзийн районтой олон жилийн нөхөрсөг харилцаатай бөгөөд Соловьевск тосгоны таван сурагч, хоёр багшийн хамт тус суманд айлчлан сургуулийн үйл ажиллагаатай танилцаж сурагчдын дунд урлаг спортын олон талт арга хэмжээг зохион байгуулсан байна.
Мөн Дорнын их яруу найрагч Д.Нямсүрэнгийн нэрэмжит Чулуунхороот сумын Ерөнхий боловсролын сургуулийн VIII ангийн 18 сурагч Соловьевск тосгоны сургуульд харилцан айлчлал хийгээд иржээ.
Дорнод аймгийн гадаад харилцаа жилээс жилд өргөжин тэлж байгаа бөгөөд Сэргэлэн сум БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошуутай, Баян-Уул сум ОХУ-ын Өвөр байгалын хязгаарын Агын тойрогтой, Хөлөнбуйр сум БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинэ барга баруун хошуутай гэх мэтээр сумдын түвшинд хамтын ажиллагаа тогтоон соёл уламжиллаа харилцан сурталчилах арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирсэн юм.
Б.Мөнгөнтуул