Мэдээлэл технологийн дэвшлийн хүрээнд өнгөрсөн онд Дорнод аймагт тээвэр холбооны салбарт урд жилүүдээс өссөн тоон үзүүлэлт гарчээ. Аймгийн бүх сумд жи-мобайл, мобиком, скайтел, юнитэлийн сүлжээнд холбогдсон бөгөөд 1.9 мянган айл өрх, албан газар кабелийн телевизтэй болж, үүрэн телефон хэрэглэгчдийн тоо 45 мянга гаруйд хүрлээ. Мөн хот хооронд болон сумдад нийт 15.9 мянган зорчигч тээвэрлэж, 9.4 сая хүн км зорчигч эргэлт хийсэн бөгөөд УБТЗ-ын Баянтүмэн тасаг 20.1 мянган зорчигч, 184.5 мянган тонн ачаа тээврийн эргэлт хийсэн нь урд оныхоос өссөн дүн үзүүлж, нийтийн аж ахуй үйлчилгээний байгууллагын нийт орлого 930.3 саяд хүлсэн гэсэн статистик тоон үзүүлэлт гарсан байна.