Энэ жил нийт ургацын 48 хувийг алдаж мэдэхээр байна гэж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдэгдэв. Ирэх өдрүүдэд нойтон цас унах төлөвтэй байгаа тул илүү ихийг алдаж мэднэ хэмээн анхааруулсан билээ. Тодруулбал, өнгөрсөн хавар 367 мянган га талбайд буудай тарьснаас 9000 га талбайн ургацаа алдахад хүрчээ. Тиймээс ОХУ-аас 160 мянган тонн буудай импортлохоор болсон юм.
Манай улс сүүлийн 5,6 жилийн турш төмсний хэрэгцээгээ дотоодоос 100 хувь хангаж ирсэн. Харин энэ жил 74 хувийг бүрдүүлнэ гэж тооцоолжээ. Бусад хүнсний ногооны хувьд дотоодын хэрэгцээний 40 хувийг хангахаар байна.
Одоогоор ургац хураалтын явц 70-90 хувьтай байна. Тодруулбал, есдүгээр сарын 20-ны байдлаар нийт 68500 тонн үр тариа, 35700 тонн төмс, 36000 тонн хүнсний ногоо, 12400 тонн тэжээлийн ургамал хураасан байна.
Т.НОМИН