Төрийн банкны хувьчлалыг хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.09.21-нд нийтлэгдсэн

Төрийн банкны хувьчлалыг хойшлуулжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт ”Визард” компанийн захиалгаар шороо зөөвөрлөж байсан “Хурд рот” компанийн хүнд даацын автомашин тус хорооны оршин суугч 40 орчим настай эмэгтэйг дайрч, амь насыг нь хохироожээ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Төрийн банкны хувьчлалыг нэг жилээр хойшлуулжээ.

Төрийн өмчит долоон компанийг 2017 онд бүрэн хувьчлах УИХ-ын тогтоол гарсан ч Сангийн яамны саналаар Төрийн банк, Хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв зэрэг төрийн өмчит компаниудыг 2018 онд хувьчлах жагсаалтдаа оруулснаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор тайлбарлалаа.

ТӨБЗГ-ын дарга Ц.НЯМ-ОСОР

Тэрбээр “2017 оны төсөвт суулгасан хамгийн том хувьчлал Төрийн банк байсан. Төрийн банкны хувьчлалын үнэлгээ 300 тэрбум байгаагаас 225 тэрбум төгрөгийг банкны үйл ажиллагааг сайжруулахад зарцуулах үүднээс Монгол банкинд шилжүүлж, үлдсэн 75 тэрбум төгрөгийг төсөвт оруулна гэж тооцсон. Ингээд Төрийн банкны хувьчлалын хүрээнд Монгол банк, Засгийн газар, Төрийн өмч, бодлого зохицуулалтын газраас бүрдсэн Ажлын хэсэг байгуулаад судалгааны ажлыг хийсэн. Хувьчлалын гол ажлыг Сангийн яам удирдах зохицуулалттай. Гэхдээ Сангийн яамнаас төрийн банкийг энэ онд хувьчлах нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн хувьд ч оновчтой үе нь биш гэсэн саналыг гаргасан” гэсэн юм.

УИХ тогтоолоо гаргахдаа Монгол Улсад арилжааны 17 банк байхад төр заавал арилжааны банктай байх шаардлагагүй, хувьчлах нь зөв гэж шийдвэрлэсэн байжээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж