“Дэрэн” талбайдаа “Хүрхрээ үндэсний лиг”-ийн тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.09.21-нд нийтлэгдсэн

“Дэрэн” талбайдаа “Хүрхрээ үндэсний лиг”-ийн тоглолт хийнэ

Замын цагдаагийн алба нь “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийн хүрээнд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлжээ.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 17-р тойргийн нэгэн тоглолт өнөөдөр 16:00 цагаас болно.

“Дэрэн” клубийн өөрсдийн талбай болох Төв цэнгэлдэх хүрээлэнд “Сэлэнгэпресс”-ийг хүлээн авах үндэсний лигийн хүрээнд гэртээ хийж буй анхны тоглолт юм. “Дэрэн” Төв цэнгэлдэх хүрээлэнд “Холбооны цом”-ын дөрвөн тоглолт хийхэд бүгдэд нь хожоод байгаа. Дээд лигээс унах аюулаас бүрэн мултарч чадаагүй байгаа “Сэлэнгэпресс”-ийн залуус өнөөдөр “Дэрэн”-ийн талбайгаас оноо зулгаасан анхны баг болж, ирэх жилийн “Хүрхрээ үндэсний лиг”-ийн эрхээ авахын төлөө тоглоно. Одоогоор “Хүрхээ нэгдүгээр лиг”-рүү унах аюултай ойрхон байгаа “Эф Си Улаанбаатар”, “Хоромхон”, “Сэлэнгэпресс” клубүүд үлдсэн хоёр тойргийн тоглолтоо хэрхэн хийхээс бүх зүйл шалтгаална. “Хоромхон”, “Сэлэнгэпресс” клубүүд нэг хожил авахад дээд лигтээ үлдэх бол “Эф Си Улаанбаатар” заавал хоёр хожихын зэрэгцээ дээрх багуудыг хоёр хожигдохыг хүлээх хүндхэн нөхцөл байдалд байна.

Өнөөдрийн тоглолт болон бямба гаригт явагдах тоглолтуудыг та бүхэн mycujoo.tv-ээр шууд хүлээн авч үзээрэй.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж