Капитрон банк Монгол Улсын хамгийн хурдацтай хөгжиж буй банкаар шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2017.09.21-нд нийтлэгдсэн

Капитрон банк Монгол Улсын хамгийн хурдацтай хөгжиж буй банкаар шалгарлаа

Капитрон банк Монгол Улсын хамгийн хурдацтай хөгжиж буй банкаар шалгарлаа

Капитрон банкны эрчимтэй хөгжиж буй үйл ажиллагаа, тэргүүлэгч санхүүгийн өсөлтүүд, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг үнэлэн Олон улсад нэр хүндтэй “Global Banking & Review” буюу “Олон улсын санхүүгийн тойм” байгууллагаас Капитрон банкийг 2017 оны Монгол улсын “Хамгийн хурдацтай хөгжиж буй банк”-аар тодрууллаа.

Их Британийн “Global Banking & Review” байгууллагаас жил бүр дэлхийн банк, санхүүгийн шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд энэхүү байгууллагаас Капитрон банкийг иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зах зээлд хамгийн хурдацтай хөгжиж буй банкаар зарласан юм. 

“Global Banking & Review” байгууллага нь дэлхийн өнцөг булан бүрт байрлаж буй банк, санхүүгийн байгууллагын дунд тогтмол судалгаа шинжилгээг явуулж, санхүүгийн өсөлт, ашигт ажиллагаа, стратеги түншлэл, сувгийн тэлэлт, харилцагчийн үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмж, чанар, дэвшилтэд технологи нэвтрүүлэлт зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзэж, санал асуулгаар шилдгүүдийг тодруулдаг ажээ. 

Капитрон банкны хувьд 2016 онд 2.3 дахин өсөлт хийж, Монголын хамгийн хурдацтай банкаар шалгарч байснаас гадна 2017 ондоо дүрмийн сангийн зохистой хэмжээнд хүргэх Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалыг жил хагасын өмнөөс ханган биелүүлж, нийт дүрмийн санг 50 тэрбум, активын хэмжээг 650 тэрбум төгрөгт хүргээд байна.

Энэхүү шагналыг хүртэхэд бидэнд итгэл найдвараа хүлээлгэн, хамтран ажиллаж буй Капитрон банкны эрхэм харилцагч иргэд, байгууллага болон банкны нийт ажилтнууд, хувь нийлүүлэгчиддээ талархал илэрхийлье!

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж