Архангайн хүнсчдийн хувьд шагналын хур буулаа. Монгол Улсад хүнсний аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсний 80 жилийн ойг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр “Хүнс-Архангай” хувьцаат компанийн цехийн мастер Д.Эрдэнэжаргал, ажилтан С.Авирмэд, П.Ганчимэг, “Гост трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Алтанзагас, Худалдааны тэргүүний ажилтан цол тэмдгээр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч В.Баасанжаргал, Эрдэнэбулган сумын V цэцэрлэгийн тогооч Г.Бат-Амгалан, “Хасу”-худалдааны төвийн худалдагч Ц.Намжилмаа, ХХААХҮЯ-ны хүндэт жуухаар “Хангай-хүнс” ХХК-ийн захирал Л.Ганцэцэг, Эрдэнэбулган сумын Тунгалагтамир багийн хүний их эмчийн салбарын тогооч Ш.Элбэгсайхан, “Хүнс-80”-ойн медалиар Ө.Энхтуяа, С.Пүрэвсүрэн, В.Дашдорж нарын 20 хүн, Архангай аймгийн Засаг даргын хүндэт жуух бичиг, Хүнсчдийн холбооны салбар зөвлөлийн хүндэт өргөмжлөлөөр шагнууллаа.