Г.Отгонжаргал Цэргийн дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2017.09.21-нд нийтлэгдсэн

Г.Отгонжаргал Цэргийн дэлхийн аварга боллоо

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай болон албаныхан өнөөдөр архи, пиво үйлдвэрлэгч компаниудтай уулзаж, хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох хатуу сануулга өглөө.

Бөхийн төрлүүдийн цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр (2017.09.20) Литвийн Клайпеда хотод эхэллээ. 32 дахь удаагийн тэмцээнд 26 орны тамирчин өрсөлдөж байна.

Өчигдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, эмэгтэйчүүдийн 48, 53, 55 кг-ын жингийн барилдаан болов.

Монгол Улсаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин тэмцээнд оролцож буйгаас эхний өдөр гурван тамирчин өрсөлдөж, бүгд медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд барилдсан өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, “Монголиа Опен” олон улсын тэмцээн болон насанд хүрэгчдийн улсын аварга, ОУХМ Г.Отгонжаргал алтан медаль хүртэв.

Тэрбээр чөлөөт бөхийн төрлөөр цэргийн дэлхийн аварга болсон тав дахь тамирчин болж байна. Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн 65 кг-д барилдсан спортын мастер Г.Ханбүргэд, эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд өрсөлдсөн, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Болор-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн. 

Өнөөдөр тэмцээн эрэгтэйчүүдийн 74, 86, 97, 125, эмэгтэйчүүдийн 58, 60, 63 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ.

 

 

ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН:

Эрэгтэй:

 

57 кг

1. Ибрагим Ильясов (ОХУ)

2. Адриан Хайдук (Польш)

3. Хакхи Сина (Албани), Афган Хасалов (Азербайжан)
 

61 кг

1. Галиб Алиев (Азербайжан)

2. Райан Манго (АНУ)

3.Омак Сюрюн (ОХУ), Сён Хо Ю (БНСУ)
 

65 кг

1. Начын Куулар (ОХУ)

2. Георге Букур (Румын)

3. Ганхуягийн Ханбүргэд (Монгол), Агахусейн Мустафаев (Азербайжан)
 

70 кг

1. Сослан Рамонов (ОХУ)

2. Алексей Борута (Украин)

3. Александр Павлюченко (Беларусь), Йошган Азимов (Азербайжан)
 

Эмэгтэй

 

48 кг:

1. Эмилья Вук (Румын)

2. Туркан Насирова (Азербайжан)

3. Зоу Ченьчень (БНХАУ)
 

53 кг:

1. Ганбаатарын Отгонжаргал (Монгол)

2. Рон Лиао (БНХАУ)

3. Ивона Матковска (Польш)
 

55 кг:

1. Ли Хуй (БНХАУ)

2. Надеждо Шушуко (Беларусь)

3. Бат-Оршихын Болор-Эрдэнэ (Монгол)

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж