Хуучирсан мэдээ: 2017.09.21-нд нийтлэгдсэн

20 хүүхэдтэй өнөр бүл

Германы боловсролын үзэсгэлэн яармаг аравдугаар сарын 6-нд Багшлийн хөгжлийн ордонд нээлтээ хийх гэж байна.

Сью Радфорд гэх британи эмэгтэй 20 дахь хүүхдээ төрүүлжээ. Энэ сүүлийнх нь гэж тэр өөртөө амласан гэнэ.

Өдгөө 42 настай Сью, түүний нөхөр Ноел Радфорд /46 настай/ нарын гэр бүл Британийн хамгийн өнөр өтгөн айл. Хатагтай Радфорд өнгөрсөн даваа гаригт /2017.09.18/ амаржиж, 11 дэх хүүгээ өлгийдөн авчээ. Бага хүүдээ тэд Арчи гэх нэр хайрласан байна.

Ланкашираас гаралтай хосууд 28 жилийн өмнө анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Тэр цагаас хойш дахиад 19 хүүхэд төрүүлсэн аж. Сью хүүхдүүдээ харж асраад гэртээ байдаг, харин Ноел нарийн боовны бизнес эрхэлдэг гэнэ.

Тэд 11 хүү, 9 охинтой. Ууган хүү нь 28 настай, удаах хүүхдүүд нь 23, 22, 20, 18, цаашлаад 16-тай ихрүүд, 14, 13, 11, 10, 8, 7, 5, 4, 2, 1 настай гээд үргэлжилнэ.

Радфордын гэр бүл хүнсний хэрэгцээндээ долоо хоногт 300 фунт зарцуулдаг. Өдөр бүр найман литр сүү, гурван литр жимсний шүүс, гурван хайрцаг агшаамал хэрэглэдэг гэнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж