Тунис улс төрийн бүлэглэлүүдийн эрхийг сэргээлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Тунис улс төрийн бүлэглэлүүдийн эрхийг сэргээлээ

Тунисын шинэ Засгийн газар пүрэв гаригт хөөгдсөн Ерөнхийлөгч Зине ал-Абидине Бен Алигийн дэглэмийн үед эрхээ хасуулсан улс төрийн бүлэглэлүүдийн эрхийг сэргээж, улс төрийн бүх хоригдолд өршөөл үзүүлэх болсон тухай зарлав. Засгийн газар шинээр байгуулагдсанаас хойш анхныхаа хурлаа саяхан хийсэн юм. Иргэд Бен Алигийн намаар улс орны ирээдүйг тодорхойлуулахыг хүсэхгүй байгаа гэсэн юм.

Энэ долоо хоногийн эхээр түр Ерөнхийлөгч Фоуад Мебазаа болон түр Ерөнхий сайд Мохаммед Ганнучи нар огцрох өргөдлөө өгсөн байна. Үүнээс болж гудамжинд олон тооны иргэд цугларч, хуучин засаглалтай холбоо сүлбээтэй байсан бүх албаны хүмүүсийг ажлаас нь халахыг шаардаж байгаа аж. Мебазаа “өнгөрсөн үетэй холбоог таслах болно” гэж хэлж байна. Гэвч энэ мэт амлалт болон огцорч байгаа хэрэг иргэдэд хангалтгүй байна. “Тунисын иргэд энэ намыг, энэ дарангуйлагч намыг хүсэхгүй байна. Бидэнд жинхэнэ хувьсгал хэрэгтэй. Дахин худал үг хэрэггүй. Одоо хангалттай. Бүтэн 23 жилийн турш худал хуурмаг явдал байлаа” гэж иргэд хэлж байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж