Монголын шигшээ Австралитай хүндхэн тоглолт хийлээ

Хуучирсан мэдээ: 2017.09.21-нд нийтлэгдсэн

Монголын шигшээ Австралитай хүндхэн тоглолт хийлээ

“Ач” анагаах ухааны дээд сургуулийн Сэтгэцийн тэнхимийн багш, клиникийн профессор Н.Туяатай ярилцлаа.

Азийн 16 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд оролцож буй Монголын шигшээ баг өчигдөр /2017.09.20/ 16:00 цагаас Австралийн шигшээ багтай эхний тоглолтоо хийлээ. Насанд хүрэгчдийн шигшээ баг ДАШТ-д тогтмол оролцдог Австрали улсын багтай тус тоглолтод 10:1-ээр хожсон. Манай шигшээ багийн нэг гоолыг Э.Ган-Эрдэнэ нэгдүгээр үеийн 33 дахь минутад оруулав. Түүнээс гадна манай шигшээ хоёрдугаар үеийн эхэнд 11 метрийн торгуулийн цохилт алдсан. Хэдийгээр есөн гоолын зөрүүгээр хожигдсон ч манай хөвгүүд тун сайн тоглолтыг үзүүлэн гоол оруулж, дараа дараагийн тоглолтоос оноо авч, хэсгээс ч гарах боломжтой гэдгээ харууллаа. Өнөөдрийн тоглолтыг МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Австрали улсын элчин сайд Жон Лангтри нар үзэж сонирхов. Мөн манай хөгжөөн дэмжигчид өргөнөөр цуглаж, шигшээ багаа гайхалтай дэмжлээ. 

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж