МИАТ онгоцны үйлчлэгчийн хувцсаа шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2017.09.21-нд нийтлэгдсэн

МИАТ онгоцны үйлчлэгчийн хувцсаа шинэчилнэ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өмнөх гурван мэтгэлцээний эхнийх нь АНУ-ын Денвер хотод боллоо.

Монголын иргэний агаарын тээвэр /МИАТ/ компани дизайнеруудын дунд нээлттэй тендер зарлажээ. Тодруулбал, МИАТ компани онгоцны бүхээгийн үйлчилгээний ажилтнуудад зориулсан дүрэмт хувцасны загвар гаргах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм. Энэхүү төсөл нь нийт 20 сая төгрөгийн төсөвтэй бөгөөд тавигдаж буй шаардлагыг хангасан тохиолдолд, сонгон шалгаруулалтад албан байгууллагууд болон хувь хүмүүс ч бас оролцох боломжтойг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас мэдээллээ. Гэхдээ нээлттэй тендер гурав хоногийн хугацаанд үргэлжилж, өнөөдөр /2017.09.21/ 15.00 цагт хаагдах юм байна.

Тендерийн гол шалгаруулалт нь санал болгох үнийн дүн болоод ажлын туршлага болох аж.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж