“Hewlett Packard” зөвлөлийн гуравны нэгийг өөрчлөв

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

“Hewlett Packard” зөвлөлийн гуравны нэгийг өөрчлөв

Компьютер үйлдвэрлэгч “Hewlett Packard” компани захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, нийт гишүүдийн гуравны нэгийг нь солих болсон байна. Технологийн салбарт тэрүүлэгчдийн нэг тус компани энэ мэдэгдлийг пүрэв гаригт хийсэн бөгөөд энэ нь ерөнхий гүйцэтгэх захирал Лео Апотекер болон дарга Рэй Лэйн нарын удирдлага дор удирдах багийг өөрчилж буй анхны хэрэг боллоо. “HP” компанийн өмнөх захирлыг хүчээр огцруулсан нь тус компанийн хувьцаанд муугаар нөлөөлсөн юм. Энэ явдал хувьцаа эзэмшигчдийг уурлуулжээ. Учир нь Марк Хурдыг огцруулснаас болж зах зээлд олон тэрбум ам.долларыг алдсан юм.

Компанийн хувьцааны үнэ наймдугаар сараас хойш төдийлөн сэргэхгүй байсан билээ. “HP” компани 72 жилийн түүхтэй, хүчирхэг компани ч сүүлийн үед болж буй удирдах багтай холбоотой асуудлаас болж маш тогтворгүй байгаа юм.

Хамгийн сүүлийн үеийн байдлаар “НР” компанийн нэг хувьцааны үнэ 46,47 ам.доллар болж, 31 центээр хямдарчээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж