“Moon dance” хамтлаг дахин ДАШТ-д өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2017.09.21-нд нийтлэгдсэн

“Moon dance” хамтлаг дахин ДАШТ-д өрсөлдөнө

Chuluunbileg Orosoo Ардчилсан намын 4 11 сэтгүүлчидтэй хийх уулзалт болж дуусав.

“Авьяаслаг монголчууд-2016” шоуны шилдэг оролцогчдын нэг латин бүжгийн “Moon dance” хамтлаг өчигдөр /2017.09.20/ Буянт-Ухаа спорт цогцолборт болсон “Бүжгийн спортын Улсын аварга шалгаруулах тэмцээн-2017” дархан аварга болж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхээ авчээ.

Тэд өнгөрсөн жил Герман улсын Бремэн хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах латин бvжгийн тэмцээнд “Мөсөн хатан” бүжгээр оролцож, тавдугаар байр эзэлсэн амжилтыг гаргасан . Ийн тус хамтлагийнхан эх орондоо анхны латин бүжгийн цомыг авч ирсэн билээ.

Харин энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Австри улсын Вена хотноо зохион байгуулах бөгөөд Монгол Улсаа төлөөлөн тус хамтлагийн 18 бүжигчин, багийн дасгалжуулагч О.Саранхүү, О.Оюунбат нарын хамт амжилтаа ахиулахаар явах нь ээ. Авьяаслаг залуустаа амжилт хүсье.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж