Багш нар цалингаа нэмэгдүүлж, 1,6 сая төгрөг болгох шаардлагаа Засгийн газарт тавьсан. Энэхүү шаардлагын хариуг Засгийн газраас ирүүлсэн боловч багш нар хангалтгүй гэж үзээд нэг өдрийн ажил хаялт зарлаж байна. Гэхдээ ерөнхий боловсролын зарим сургууль хичээлээ зааж, хэвийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Засгийн газар огцорч, улс төрийн байдал тогтворгүй өнөө үед багш нарын шаардлагыг биелүүлэх боломж нөхцөл байхгүй. Гэсэн хэдий ч Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороонд нэгдсэн ихэнх сургууль ажил хаялт зарлажээ.
Т.НОМИН