УЗ-ийн зарим гишүүн нууцаар уулзжээ

Хуучирсан мэдээ: 2017.09.21-нд нийтлэгдсэн

УЗ-ийн зарим гишүүн нууцаар уулзжээ

Ардчилсан намын удирдлагууд сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт өглөө 11.00 цагт сэтгүүлчидтэй 4:11 уулзалт зохион байгуулдаг уламжлалын дагуу өнөөдөр сэтгүүлчидтэй уулзлаа.

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд өчигдөр /2017.09.19/ орой уулзалдав. Тэдний ямар асуудал хэлэлцсэн нь одоогоор тодорхойгүй байна. 

Албан ёсоор Удирдах зөвлөлийн хурлыг өнөөдөр 10.00 цагаас зарласан юм. Гэвч зарим гишүүд хурлын хэмжээний уулзалтыг урьдчилж хийсэн нь анхаарал татаж байгаа юм. Энэ талаар Удирдах зөвлөлийн гишүүдээс өчигдөр /2017.09.19/ орой тодруулахад уулзалт болж байгааг үгүйсгээгүй билээ. Харин зарим нь “Маргааш 10.00 цагт зарлагдсан. Одоо ямар асуудлаар уулзаж байгааг мэдэхгүй” хэмээн хариулж байв. 

Удирдах зөвлөлийн нууц уулзалт өчигдөр орой 19.00 цагийн үед эхэлсэн бөгөөд 23.00 цагийн байдлаар өндөрлөөгүй байв. Тус зөвлөл нийт 33 гишүүнтэй. Тодорхой тооны  гишүүдээсээ нууцалсан энэхүү уулзалт ямар учиртай болох, хэдийн болтол үргэлжлэх, юу хэлэлцэж байгааг МАН-ын дотоод ажилчдаас тодруулахад “Өнөөдөр Удирдах зөвлөлөөр шийдвэр гарахгүй бол маргааш үргэлжлүүлж хуралдах байх” гэж хариулт өгч тэрхүү нууц уулзалт болж буйг батлав. Тэгвэл өнөөдөр албан ёсоор зарлагдсан Удирдах зөвлөлийн хурлаар нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад нэр дэвшигчийг тодруулах юм.   

Т.НОМИН  
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж