Нийслэлийн дараагийн дарга нар хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2017.09.20-нд нийтлэгдсэн

Нийслэлийн дараагийн дарга нар хэн бэ?

Нийслэлийн дараагийн дарга нар хэн бэ?

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Тэрбээр “Миний ажлаа өгч байгаа шалтгаан нь цахим орчинд гарч байгаа элдэв асуудал бус нийслэлийн намын даргын хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд долоон дүүрэгт ялагдал хүлээсэн болохоор ажлаа өгч байна. Үүнээс өөр шалтгаан байхгүй” гэсэн юм. Мөн түүнчлэн дараагийн нийслэлийн МАН-ын даргыг хотын захирагч Су.Батболдод өгнө гэдгээ мэдэгдсэн. Маргааш /2017.09.22/ НИТХ-ын ээлжит хуралдаан болно. Олонхийн суудал авсан МАН дараагийн НИТХ-ын даргаа дэвшүүлэх ёстой юм.
Тэгвэл нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өчигдөр хуралджээ. Хуралдаанаар,

  • Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, 
  • Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир,
  • Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан,
  • НИТХ-ын төлөөлөгч “Оюуны ундраа” группын захирал С.Амарсайхан,
  • Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар гэсэн таван хүн нэр дэвшсэн аж. 

Тэднээс Ж.Батбаясгалан дийлэнх олонхийн саналыг авчээ. Тиймээс түүнийг маргааш болох НИТХ-ын хуралдаанд нэр дэвшүүлнэ гэсэн үг. Хотын даргын орлогч дараагийн НИТХ-ын дарга болох нь. Түүний хувьд, өмнө нь НИТХ-ын Ажлын албанд, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга байсан туршлагатай нэгэн.

Албан тушаалын төлөөх намынхаа тулаанаас үүдэн гарын үсэг цуглуулсан төлөөлөгчдийн байр суурийг хүндэтгэн, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзсан анхны НИТХ-ын дарга гэх тодотголоор цаашид Ц.Сандуй тодорхойлогдох нь. Түүнчлэн МАН-ыг НИТХ-д олонх болгосон хэр нь шийтгүүлсэн нийслэлийн намын даргын жишээ болно.

Түүний төрийн албан тушаалыг Ж.Батбаясгалан авахаар болж буй бол намын даргыг нь нийслэлийн Засаг дарга Су.Батболд авахаар болжээ.

Ингэхдээ намын Бага хурал, Их хурлыг хүлээх шаардлагагүй. Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаанаар л шийднэ.
Ингэхдээ нийслэлийн МАН-ынхан яарсангүй. Эхлээд НИТХ-ын даргын асуудлаа шийдвэрлээд, араас намын асуудлаа цэгцлэхээр болжээ.

Өдөр болгон буцалж байдаг нийслэлийн их ажлыг цалгардуулахгүйн тулд хотын МАН-ынхан ийнхүү асуудлаа яаравчилжээ. Өвөлжилтийн бэлтгэлээс эхлээд өдөр тутмын ажлаа цалгардуулахгүйн тулд ийм шийдвэр гаргасан аж. Харин төрийн албан тушаалын асуудлыг шийдээд, дараа нь намын даргын асуудлаа шийдэх нь. Өөрөөр хэлбэл, нийслэлийн МАН-ын даргыг хотын дарга авна гэсэн үг. Томчууд нь тохироогоо хийж ядан толхилцож байх зуурт багачууд нь ийнхүү асуудлаа шийджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж