МАН-ын Удирдах зөвлөл НИТХ-ын даргыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2017.09.20-нд нийтлэгдсэн

МАН-ын Удирдах зөвлөл НИТХ-ын даргыг хэлэлцэж байна

Киргизийн Парламентийн ордны гадна өчигдөр “Сентерра Гоулд” компанийн эзэмшдэг Кумтор алтны орд”г улсын мэдэлд авахыг шаардсан жагсаал болжээ.

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын даргад нэр дэвшигчийг тодруулах аж. 

Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, НИТХ-ын шинэ даргад нэр дэвшигчийг хэлэлцсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Г.Төмөрбаатар нарыг Удирдах зөвлөлд оруулж ирсэн байна.

Улмаар НИТХ-ыг есдүгээр сарын 22-нд буу баасан гаригт хуралдуулж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан Ц.Сандуйгийн өргөдлийг хэлэлцэх юм байна. Мөн Удирдах зөвлөлөөс дэвшүүлсэн НИТХ-ын даргад нэр дэвшигчийг томилох аж.  

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж