Солонгосын Samsung корпораци нь телевизор үйлдвэрлэлийн салбарт хамгийн шилдэг, шинийг санаачлагч гол тоглогч гэдгээ байнга батлан харуулдаг. Тэгвэл Samsung корпораци саяхан шинээр гаргасан телевизороо шууд интернэт холболттой болгож, Google Map, BBC iPlayer, Twitter, LoveFilm гэх зэргийг ашиглаж болох хоёр сая гаруй нэмэлтийг суулгаж өгчээ. Шинэ загварын гол онцлог нь телевизор интернэтийн заагийг арилгаж, хүн бүр сонирхдог телевизийн хөтөлбөрийнхөө хамт онлайнаар аялахад оршиж байна.
Түүнчлэн телевизийн салбарт 2010 оны тавдугаар сард Google өөрийн Google TV-г ажиллуулж эхэлсэн ч, уг телевизийн сувгийн талаарх үзэгчдийн ойлголт муугаас амжилттай ажиллаж чадаагүй тул Google одоо хүртэл өөрийн бүтээгдэхүүнийхээ дутагдалтай талыг засахаар ажиллаж байна.
Б. Энхцэцэг