Францын удирдаач Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Францын удирдаач Монголд ирнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Улсын дуурь бүжгийн эрдмийн театр өвлийн нээлтээ Италийн удирдаач Роберто Салвалаиогийн удирдлага дор Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дууриар нээж байсан. Тус театр өвөл цагийн нээлтээ хийснээс хойш хоёр ч гадаадын удирдаач зочлоод байгаа аж. Саяхан Германы удирдаач Феликс Рейманн ирж, В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийг удирдан тоглуулсан бол Италийн удирдаач Роберто Салвалаио манай улсад гурав дахь удаагаа ирж маргааш буюу энэ сарын 22-нд Ж.Пуччинийн “Тоска” дуурийг удирдах аж. Мөн түүнтэй хамт Италийн нэртэй дуурийн дуучин Париде Пандолфо ирсэн юм. Тэгвэл сар шинийн дараа буюу ирэх хоёрдугаар сард театрт бас нэгэн гадны удирдаач зочлох гэнэ. Энэ удаад Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал, хатагтай Б.Сэргэлэн Францын удирдаачийг театртаа ирэхийг уриад байгаа гэнэ.
    М.Урин
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж