Гарцан дээр нэмэлт гэрэл туршиж байна

Хуучирсан мэдээ: 2017.09.20-нд нийтлэгдсэн

Гарцан дээр нэмэлт гэрэл туршиж байна

Тайванийн Тайпей хотноо аравдугаар сарын 2-3-нд болсон “Taipei Open” жүдо бөхийн олон улсын тэмцээнээс Монголын жүдочид нэг алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртлээ.

Москва хотын захиргаанаас явган хүний гарцны гэрлэн дохиотой хамт тусгай гэрэл асаах туршилтыг хийж эхэлжээ. Москва хотын захиргааны цахим хуудсанд мэдээлснээр явган зорчигч явах дүрс бүхий ногоон гэрэл асахад энэхүү гэрэл нь хамт асах юм.

“Энэ нь бүрэнхий, мөн шөнийн цагаар гарцаар гарахад зорчигчдод тусалж, аюулгүй байдлаг хангах зорилготой” хэмээн Москва хотын Замын хөдөлгөөнийг зохицуулах төвийн дарга  Вадим Юрьев хэллээ.

Туршилтыг Москвахотын Зеленоград дүүргийн Генерал Алексеевийн гудамж болон Николай Злобины гудамжны уулзварт, мөн Савелкинский өргөн чөлөөний уулзварууд дээр суурилуулжээ. Хэрвээ энэ туршилт үр дүнтэй нь нотлогдвол бусад дүүргийн гудамжны гарцууд дээр суурилуулах ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж