ОХУ, Хятадын худалдааны эргэлт сэргэлээ

Хуучирсан мэдээ: 2017.09.20-нд нийтлэгдсэн

ОХУ, Хятадын худалдааны эргэлт сэргэлээ

УИХ-ын гишүүн Ц.Цолмон энэ сарын 2-нд буюу өнгөрсөн мягмар гаригт МҮАН-аас гарч, МАХН-д элссэн. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

ОХУ, Хятадын худалдааны эргэлт хоёр жилийн дараа эргэн сэргэж байна. БНХАУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Ли Хуэягийн хэлснээр энэ оны эхнээс худалдааны эргэлт 25 хувь нэмэгдээд байгаа ажээ. Ингэхдээ ОХУ-ын экспорт 29,3 хувиар өссөн бол Хятадын экспорт 22,2 хувь өсчээ. ОХУ Хятад руу эрчим хүчнээс авахуулаад маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолж байгаа юм.

Хоёр улсын хоорондын худалдаа эргэлтийг 100 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг тавьж байгаагаа Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэж байсан. 2014 онд энэ зорилтдоо бараг хүрэх лөхсөн юм. 2014 онд худалдааны эргэлт 95,5 тэрбум ам.долларт хүрсэн ч, 2015 онд 68 тэрбум руу унасан юм. Харин 2016 онд өмнөх жилээсээ дөнгөж хоёр хувиар өссөн.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж