Трампын охин загварт хүчээ сорино

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Трампын охин загварт хүчээ сорино

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Америктийн төдийгүй дэлхийн хэмжээнд нэр алдар нь түгсэн тэрбумтан, бизнесмэн Доналд Трампын охин Иванка Трамп загварын ертөнцөд хүч үзэхээр шийджээ. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт гутлын коллекцоо танилцуулж, томоохон хэмжээний үдэшлэг зохион байгууллаа. Уг үдэшлэгт нэрт загвар зохион бүтээгчид болон загвар өмсөгчид, дуучид, жүжигчид төдийгүй нэртэй бизнесмэнүүд уригдан оролцсон байна.

    Түүний гутлын коллекцод гоёлын, өдөр тутмын, ажил хэрэгч зэрэг бүх л хэв маягийг илтгэсэн гутал, туфлиуд багтсан байна. Харин үнийн хувьд 1000 доллараас дээш үнэтэй байгаа ба гутлуудаа матар, могойн арьс зэрэг тансаг чамин зэрэглэлийн материал ашигласан урлажээ.

    Иванка Трамп 1997 оноос загвар өмсөгчөөр амжилттай ажиллаж эхэлсэн ба загвар зохион бүтээгчээр ажилласан анхны тохиолдол нь энэхүү гутлын коллекц аж.

    Н.Наран
     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж