2017 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр нийт 166.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаас арилжаалагдлаа.
Хувьцааны арилжааны хувьд I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 267,847 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Их барилга’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 9.83 хувиар өссөн бол ‘АПУ” компанийн ханш хамгийн өндөр буюу 8.12 хувиар уналаа.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1056.31 нэгж болж өмнөх өдрөөс 1.3 хувь буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,053,457,415,986 төгрөгт хүрлээ.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ