Багш нар маргааш хичээлээ заахгүй

Хуучирсан мэдээ: 2017.09.20-нд нийтлэгдсэн

Багш нар маргааш хичээлээ заахгүй

Дорнодын Матад сумын Тамсагийн талд газрын тосны хайгуул олборлолт явуулж байгаа Хятадын 100 хувийн хөрөнгө орууллаттай ”Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-тай холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэнэ.

Цалингаа нэмүүлэх хүсэлт гаргасан багш нар есдүгээр сарын 21, 26-ны өдрүүдэд ажил хаяхаар болсон. Тэдний сануулах ажил хаялт зарлах болсон гол шалтгаан нь Засгийн газраас цалин нэмүүлэх албан шаардлагад нь хариу өгөөгүйтэй холбоотой.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн “Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар, 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх саналын дагуу асуудлыг эдийн засаг, төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэхээр ажиллаж байна” гэх тайлбарыг өчигдөр (2017.09.19) багш нарыг төлөөлж буй Түр хорооныхонд хүргүүлсэн ч нийслэлийн сургууль, цэцэрлэгийн багш нар маргааш /2017.09.21/ ажил хаях шийдвэрээсээ буцаагүй байна. 

“Багшийн цалинг нэмүүлэх Түр хороо”-ныхон төрөөс бодитой, дорвитой алхам хийх хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэв.

Тус хорооны тэмцэлд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 40 орчим мянган багш нэгдсэн бөгөөд өнөөдөр сургуулиудаас эцэг, эхчүүдэд хандан “Хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалах, цалин хөлсөө нэмэгдүүлэх зорилгоор ажлын байрны ажил хаялт хийхээр болсон тул та бүхэн есдүгээр сарын 21-ний өдөр хүүхдээ харгалзан хамгаална уу” гэсэн мэдэгдлийг хүргүүлжээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж