Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна

Хуучирсан мэдээ: 2017.09.20-нд нийтлэгдсэн

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна

Мөрдөн байцаах газрын даргаар томилогдоод удаагүй байгаа цагдаагийн хурандаа Ц.Батсүх цагдаагийн анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа мөрдөн байцаагч нартай уулзжээ.

2017 оны 9-р сарын 19-ний Мягмар гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 350 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 211 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 5 хүн гэмтэж бэртсэн байна. Үүнээс 0-10 насны 1 хүүхэд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 47 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаа.

Тухайн өдөр явган зорчигч мөргөж гэмтээсэн 5 осол, мөргөлдөх хэлбэрээр 7 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА шалгаж байна.

Тухайлбал:

  1. ХУД-ийн нутаг То вангийн гудамж, 19-р хорооллын үйлчилгээний урд замд Sonata-6 маркийн автомашины жолооч О нь явган зорчигч 7 настай Н-г мөргөж гэмтээсэн.

  2. СБД-ийн нутаг Цахилгаанчны уулзварт Avante XD маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Corolla, T.Crown маркийн автомашинуудтай мөргөлдсөн хэргүүдийг шалгаж байна.

Мөн их, дээд сургуулийн хичээл эхэлж оюутан залуучууд олноор нийлэх, танилцах үдэшлэг зэргийг зохион байгуулахдаа архидан согтуурах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгддэг. Иймд тус албанаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох зорилгоор байнгын болон гэнэтийн хяналт шалгалтуудыг зохион байгуулж байна.

Эх сурвалж: ЗЦА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж