Твиттер терроризм сурталчилсан гэх нэг сая хаягийг хаажээ

Хуучирсан мэдээ: 2017.09.20-нд нийтлэгдсэн

Твиттер терроризм сурталчилсан гэх нэг сая хаягийг хаажээ

Сүүлийн дөрвөн өдөр өсөлттэй байсан зэсийн үнэ өнөөдрөөс унаж эхлэн 8 285 ам.доллар боллоо.

Терроризмыг дэмжиж, сурталчилсан гэх шалтгаанаар Твиттер өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэг сая хэрэглэгчийн хаягийг бүрмөсөн хаажээ. 

Засгийн газраас тавьсан хүсэлтийг харгалзаж үзэхээсээ гадна өөрсдийн дотоод хяналт, шалгалтаар терроризмыг дэмжиж, бусдыг уриалдаг хаягуудыг устгасан гэж Твиттер мэдэгдсэн байна.

АНУ болон Европын орнуудын Засгийн газар Твиттер, Фейсбүүк зэрэг сошиал медиа компаниудыг цахим орчин дахь хэт даврагч үзлийг дэврүүлэхгүй байх, хяналт тавих дээр анхаарч ажиллахыг үүрэгдсээр байгаа юм. 

Твиттер компани мягмар гаригт /2017.09.19/ нийтэлсэн 11 дэх удаагийн Ил тод байдлын тайландаа “Терроризмыг сурталчилсан” гэх үндэслэлээр 2017 оны эхний хагаст 299,649 хэрэглэгчийн хаягийг хаасан, энэ нь өмнөх зургаан сартай харьцуулахад 20 хувиар буурсан үзүүлэлт гэжээ. Харин 2015 оны наймдугаар сарын 1-нээс 2017 оны зургадугаар сарын 30-ны хооронд дээрх шалтгаанаар нийт 935,897 хэрэглэгчийн хаягийг устгасан байна. Тэдгээр хаасан хаягийн дөрөвний гурав нь шинэ бүртгэл үүсгээд, анхны постоороо терроризмыг дэмжсэн утга, агуулгатай зүйл нийтэлсэн байсан гэнэ.

Нийт хаагдсан хаягийн нэг хүрэхгүй хувь нь Засгийн газрын хүсэлтийн дагуу хаагдсан гэжээ.

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж